“Челси” клубын хагас хамгаалагч Фрэнк Лампард сүй тавих гэж буй гэнэ. Тэрбээр жил хагасын өмнөөс эхлэн салж хагацахаа больсон Сардинаас гаралтай найз бүсгүй Кристина Бликлиг эхнэрээ болгохоор өвдөг сөгдөн гуйх гэж байгаа тухай ойрын эх сурвалж мэдээлжээ. Хэдийнэ хоёр хүүхдийн эцэг болсон 32 настай хөлбөмбөгч сүй тавих онцгой мөчид зориулж “Челси” клубын эзэн Роман Абрамовичоос тансаг хөлөг онгоцыг нь түр зээлэхээр болсон тухай “Sunday Mirror” сонинд өгүүлжээ. Фрэнк Лампардын ойрын нэгэн хүний мэдээлснээр бол мань эр энэ мөчийг маш онцгой байлгахаар бүхнийг төлөвлөсөн ажээ. Тэрбээр ирэх зургадугаар сарыг найз бүсгүйтэйгээ зөвхөн хоёулхнаа байхаар төлөвлөж байгаа бөгөөд сүй тавьсан хойноо Лондонд эргэж ирэх гэнэ. Харин Лампардын найз бүсгүй “Бид нэг нэгнээ мэддэг болоод жил хагас болж байна. Миний хувьд хүнийг таньж мэдэх хангалттай хугацаа биш. Гэвч би амьдралаа Фрэнкгүйгээр төсөөлөхгүй байна. Тэр маргааш ч хамаагүй хүүхэдтэй болохыг хүсч байгаа. Гэхдээ би үүнд бэлэн биш гэдгийг тэр мэднэ. Би Фрэнкийн охидтой танилцаж ч амжаагүй. Эхлээд бид хамт амьдрах үгүйгээ сайн мэдэх хэрэгтэй гэж бодож байна. Би түүний хүүхдүүдэд нь гэнэт хайртай болоод, удалгүй салах болох вий гэхээс айж байна” гэж ярьжээ. Фрэнк Лампард өмнө нь Испанийн загвар өмсөгчтэй сүй тавьж, долоон жил хамт амьдрахдаа хоёр хүүхдийн аав ээж болсон юм.
Н.Энх