Английн лигийн цомын тэмцээний шигшээ тоглолт өнгөрсөн шөнө “Уэмбли” цэнгэлдэхэд боллоо. 2014-15 оны “Capital One” цомын тэмцээний Лондон хотын багууд болох "Челси" болон "Тоттенхэм" клубийн хооронд болсон юм.
Тоглолтын 45 дахь минутад Жон Терри эхний гоолыг оруулсан бол 56 дахь миунтад "Тоттенхэм"-ийн хамгаалагч Кайл Уокер өөрийн хаалганд авто гоол оруулснаар "Челси" 2:0-ийн харьцаагаар хожлоо.
"Челси” энэ улиралд дөрвөн тэмцээнд цомын төлөө тоглосон. Английн цомоос эрт мултарсан бол лигийн цомыг ийнхүү хүртлээ. Одоо тэд Английн премьер лигийг тэргүүлж байгаа бөгөөд Аваргуудын лигт мөн түрүүлэх багийн нэгээр нэрлэгдэж байна.