Феттелийн араас Фернандо Алонсо хоёрт бариалсан нь “Ferrari” багийн энэ улирлын оргил амжилт нь болж байна. Харин гуравт “McLaren”-ы Женсон Баттон хурдалсан. Феттелийн багийн анд Марк Уэббер эцсийн тойрогт “Sauber”-ын япон нисгэгч Камуи Кобаяашиг гүйцэж түрүүлснээр дөрөвт бариалсан бол Кобаяаши тавдугаар байраа хадгалсан юм. Харин зургадугаарт Баттоны хамтрагч бөгөөд эх орон нэгт Льюис Хэмильтон, долоод “Force India”-гийн герман нисгэгч Адриан Сутил, наймд “Renault”-гийн Ник Хайдфилд нар шалгарсан бол есдүгээрт Бразилийн Рубенс Бариккело, аравт Себастьян Буэми хурдалжээ.
Монакогийн гран-при уралдааны дараах байдлаар “Red Bull”-ын Себастьян Феттель 143 оноотой нисгэгчдийг тэргүүлсэн хэвээр байна. Харин түүний араас 58 онооны алдагдалтай Хэмильтон араас нь нэхэж байгаа бол Марк Уэббер 79 оноотой удаалж байна. Харин зохион бүтээгчдийн цомыг “Red Bull” 222 оноотой тэргүүлж явна.
“Формула нэг”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монакогийн гран-пригаар Европ тивийг үдэж, Канадыг зорино. Улирлын долоо дахь гараа болох Канадын гран-при зургадугаар сарын 12-нд болох юм.
F1-ийн ДАШТ (Монакогийн гран-пригийн дараах байдлаар):
Себастьян Феттель /Герман/ – Red Bull – 143 оноо
Льюис Хэмилтон /Их Британи/ – McLaren – 85
Марк Уэббер /Австрали/ – Red Bull – 79
Женсон Баттон /Их Британи/ – McLaren – 76
Фернандо Алонсо /Испани/ – Ferrari – 69
Ник Хайдфилд /Герман/ – Renault – 29
Нико Росберг /Герман/ – Mercedes – 26
Фелипе Масса /Бразили/ – Ferrari – 24
Виталий Петров /ОХУ/ – Renault – 21
Камуи Кобаяаши /Япон/ – Sauber – 19
Зохион бүтээгчдийн цом:
Red Bull – 222 оноо
McLaren – 161
Ferrari – 93
Renault – 50
Mercedes – 40
Sauber – 21
Force India – 10