Ширээгийн голд автомашин цөмөрчээ

Хуучирсан мэдээ: 2015.03.02-нд нийтлэгдсэн

Ширээгийн голд автомашин цөмөрчээ

Манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-50 см-ээр нимгэрсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ. Иймд иргэд гол мөрөн дээгүүр явганаар болон автомашин, техник хэрэгсэлтэйгээр явахгүй байхыг анхаарууллаа. Баталгаат зам, гүүрээр зорчин болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалан аюулгүй байдлаа хангахыг сануулсан байна.

Саяхан Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг “Ширээгийн гол”-д  “Зил-130” автомашин цөмөрч орсон тохиолдол гарсан байна.

Т.ДАЛАЙ

Эх сурвалж: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж