Булганы баг тамирчид тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.03.02-нд нийтлэгдсэн

Булганы баг тамирчид тэргүүлэв

Хүүхдийн спортын тавдугаар их наадам, Өсвөр үеийн цаначдын улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотын SKY RESORT цанын бааз дээр амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргасан байна.

Тус тэмцээнд Булган аймгаас 2 баг оролцсон бөгөөд  П.Баярсайхан дасгалжуулагчтай 1-р баг 8 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн амжилтаар нийлбэр дүнгээр 1-р байрт шалгарсан бол Ю.Соёлмаа дасгалжуулагчтай 2-р баг 1 алт, 5 хүрэл, 1 мөнгөн медаль хүртэж нийлбэр дүнгээр 4-р байрт орсон амжилт гаргасан байна.

Монгол оронд үүсээд 80 гаран жил болж байгаа тэшүүр, цана зэрэг өвлийн  спортын төрөл нь Булган аймагт эрчимтэй хөгжөөд 60 гаран жил болсны үр дүнд тус аймаг нь энэхүү спортуудаар Монгол улсын нэр хүндийг олимп, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр өргөсөн олон арван алдартныг төрүүлэн гаргасан юм.

Манай аймгаас цанын спортын төрөлд гавьяат дасгалжуулагч Г.Баатар, дасгалжуулагч Г.Даваасүрэн, Ж.Дашдэлгэр нар төрөн гарч Д.Баттулга, Г.Лхагвадорж, Д.Очирсүх, Б.Гэрэлт-Од, Б.Бямбадорж зэрэг ОУХМастерууд төрөн гарч “Калгари-88”, “Нагано-98”, “Сочи-2012” олимпийн наадмуудад тус нутгийн тамирчид Монгол улсаа төлөөлөн оролцсон бол Азийн спортын наадмын анхны хүрэл медалийг Ж.Дашдэлгэр дасгалжуулагчтай баг хүртэж түүнээс хойш Азийн наадмаас 3-н хүрэл медаль хүртсэн түүхэн амжилтыг Булган аймгийн тамирчин Б.Гэрэлт-Од үзүүлсэн бол мөн наадмын хүрэл медалийг Б.Бямбадорж хүртсэн амжилтыг одоог хүртэл Монголын түүхэнд үзүүлээгүй байгаа нь Булган аймгийн тамирчдын сод амжилт болж байна.

Манай аймгийн баг тамирчид цанын спортын төрлөөр 16 удаа тэргүүлж олон удаа мөнгө хүрэл медаль хүртсэн сайхан амжилтуудыг гаргаад байгаа билээ.

Д.ТӨГӨЛДӨР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж