МХБХ-ны ээлжит IV их хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2015.03.02-нд нийтлэгдсэн

МХБХ-ны ээлжит IV их хурал боллоо

МХБХ-ны Ээлжит IV Их хурал 2015 оны 02-р сарын 27-ны өдрийн 09:00 цагаас эхэлж МҮХАҮТанхимын хурлын танхимд  хуралдлаа.

 Уг хурлаар МХБХ-ны ажлын болон санхүүгийн тайланг танилцууллаа. Мөн МХБХ-ны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайланг танилцуулсан.

Үүний дараагаар МХБХ-ны дүрмийн 26-р зүйлд зааснаар нууц санал хураалт явуулж МХБХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Гүйцэтгэх хорооны гишүүд сонгогдлоо. МХБХ-ны Ерөнхийлөгчид-2, Дэд ерөнхийлөгчид-3, Гүйцэтгэх хорооны эмэгтэй гишүүнд-1, Гүйцэтгэх хорооны гишүүнд 16 хүн тус тус нэр дэвшсэн.

Сонгуулийн санал хураалтын дүнгээр МХБХ-ны Ерөнхийлөгчид: А.Ганбаатар, Дэд ерөнхийлөгчид: Б.Буман-Учрал, Гүйцэтгэх хорооны гишүүнд: Б.Батзаяа, Д.Даваасамбуу, М.Болд, Б.Батсайхан, Б.Гансүх, М.Батболд Б.Болдбаатар, Г.Мөнхчулуун, Ж.Хишигжаргал нар сонгогдлоо.                             

 Тус сонгууль нь ОУХБХ-ны жишиг дүрмийн шаардлагад нийцүүлэн МХБХ-ны гүйцэтгэх хорооноос баталсан Сонгуулийн дүрмийн дагуу явагдлаа.

Ээлжит IV Их хуралд 21 аймгийн холбоод, 24 клуб болон  ахмад хөлбөмбөгчдийн зөвлөл 4/нас насны ангилалд 1хүн/, дасгалжуулагчдын зөвлөл-1, шүүгчдийн зөвлөл -1, эмэгтэй хөлбөмбөгийн зөвлөл -1 төлөөлөн нийт 52 төлөөлөгч оролцлоо.  

МХБХ-ны Ээлжит IV Их хуралд ОУХБХ болон АХБХ-ноос төлөөлөгчид ажиглагчаар оролцов.

Сонгуулийн үр дүнгийн талаар ОУХБХ болон АХБХ-нд мэдэгдэнэ.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж