Цахим системээр бүртгүүлж, газар өмчилж авахаар сонгогдсон 13821 иргэн өнгөрсөн хоёрдугаар сарын 26-ны дотор газраа баталгаажуулах учиртай байсан. Газар өмчлөх эрхээ авсан иргэдийн баталгаажуулалтыг өнгөрсөн сарын 11-нээс эхэлсэн ч сар шинийн баяр давхацсан учраас иргэд энэ ажилд хойрго хандаж, цөөнгүй иргэд газраа өмчилж аваагүй байна. Тиймээс Нийслэлийн өмчийн харилцааны газар /НӨХГ/-аас энэ долоо хоногийг дуустал буюу гуравдугаар сарын 6-ныг дуустал өмчилсөн газраа баталгаажуулах боломжийг иргэдэд олгохоор болжээ.
Нийт 13821 гахзар өмчлөх ёстойгоос одоогоор 10150 иргэн газраа баталгаажуулж, 2881 иргэн амжаагүй байгаа аж.
Дашрамд дуулгахад, хоёр дахь удаагийн газар өмчлөлөөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Их цуурай, Бага цуурайн ам, Сонгинохайрхан дүүргийнЭмээлт уулын баруун хоолойн, Багануур дүүргийн Тариан булаг, Багахангай дүүргийн Хангайн хөндий зэрэг байршилд иргэд газраа баталгаажуулж байна.
Б.АЛТАНГЭРЭЛ