Цианитын хүчил их хэмжээгээр хадгалж байжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.02-нд нийтлэгдсэн

Цианитын хүчил их хэмжээгээр хадгалж байжээ

Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр /03.01/ гал түймрийн улмаас зургаан байшин, нэг автомашин, нэг гарааш, хашаа шатсан дуудлага болон хог шатсан хоёр дуудлага иржээ. Үүнээс "Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 12А байрны хоёрдугаар давхарт нийтийн эзэмшлийн тагтан дээр 10-15 литрийн баллонтой эвгүй үнэртэй бодис байна" гэх дуудлага ирсэн байна. Нийслэлийн Аврах ангийн бүлэг дуудлагын дагуу очиход 15 литрийн баллонд 7-8 литр, 20 литрийн саванд мөн нэг литр орчим дарсны шилэн лонхонд  цианит хүчил хадгалж байжээ. Цианитийн хүчил хүний амьсгалын эрхтэн болон арьсаар дамжин орж хор нөлөө үзүүлдэг байна. Ямар шалтгаанаар ийнхүү их хэмжээний химийн бодис хадгалж байсныг тогтоохоор шалгаж эхэлжээ.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж