Хүүхдийн олимпийн хоёрдугаар наадам 2014 онд БНХАУ-ын Наньжин хотноо зохиогдох билээ. “Наньжин-2014″ олимпийн наадмын зохион байгуулах хорооноос логог олон нийтэд танилцуулсан байна. Логоны талаар ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге “Энэхүү өнгө алагласан лого нь Хятадын ард түмэн, Наньжин хотыг илэрхийлж чадаж байна гэж үзэж байна. Хүүхэд, залуусын үерхэл нөхөрлөлийг бүрэн харуулж байна” гэжээ. Логоны шалгаруулалтанд гадаад, дотоодын 40,000 гаруй бүтээл ирсэн байна.
Эх сурвалж: www.olympic.mn