160 мянган төгрөгийн үнэтэй &#34Vip&#34 тоглолт зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2015.03.02-нд нийтлэгдсэн

160 мянган төгрөгийн үнэтэй &#34Vip&#34 тоглолт зохион байгуулна

“UP MUSIC” продакшнаас санаачлан олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан зориулан  монголын рок поп хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчдийн “VIP” амьд тоглолтыг толилуулахаар болжээ. Тодруулбал, энэ сарын сарын 7-нд “Харанга” хамтлаг, МУГЖ Т.Ариунаа нар, энэ сарын 8-нд МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ Б.Дашдондог, УГЗ Ц.Чулуунбат, МУСТА Н.Наранбаатар /Naagii&Jazz Band/, дуучин A Cool нарын таван эрэгтэй дуучин шилдэг уран бүтээлүүдээ бүсгүйчүүддээ зориулан дуулах аж.

Тоглолтыг ердөө 300 хүн үзэх бөгөөд дээрх хоёр өдрийн “VIP” тоглолт “Баянгол” ресторанд 19.00 цагт болох юм. Тасалбарын үнийн тухайд 160 мянган төгрөг, тасалбарт оройн зоог, коктейль зэрэг зүйийг үнэ багтаж байгаа гэнэ.  

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж