“Улс төрд шинэ манлайлагч”төслийн IV шатанд шалгаран өрсөлдөж буй шилдэг 30 оролцогч АНУ-ын Вашингтон хотноо улс төр манлайллын 21 хоногийн сургалтад хамрагдаж байгаа. Өнгөрсөн амралтын өдрөөр манлайлагч залуус ДС дэх монгол сургуулийн хамт олонтой нэгдэж “Хүүхдүүд үргэлж инээж байг” хүчирхийллийн эсрэг цуглааныг зохион байгуулж гэрэлт зул өргөлөө. Үйл ажиллагааны үеэр төслийн шилдэг оролцогч С.Санасэр,Х.Ганбаатар нар өөрсдийн зохион бүтээсэн “Дөрвөн бэрх “оюун ухаан хөгжүүлэх тоглоомоо сурагчдад бэлэглэлээ.
2006 онд анх байгуулагдаж 700 гаруй хүүхдийг сургасан эл сургуульд өдгөө 50 гаруй монгол суралцаж байна.
Эх сурвалж: manlailagch.mn