Samsung Galaxy S6-г танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2015.03.02-нд нийтлэгдсэн

Samsung Galaxy S6-г танилцууллаа

Өчигдөр Испаний Барселона хотод болж байгаа Mobile World Congress арга хэмжээний үеэр Samsung корпораци хоёр шинэ гар утсаа танилцууллаа.

Эдгээрийн нэг нь тус корпорацийн хамгийн их борлуулалттай брендын нэг Galaxy S гар утасны сүүлийн хувилбар болох Galaxy S 6 байсан бол нөгөө нь S6 Edge нэртэй онцгой загвартай дэлгэц бүхий ухаалаг гар утас байлаа.

Загварууд нь адилхан 5.1 инч Quad HD (2560×1440) Super AMOLED дэлгэц, 577 ppi цэгийн нягтралтай, дөрвөн цөмт процессортой, 3GB DDR-4 шуурхай санах ойтой, 32, 64, 128 GB storage санах ойтой гарах гэнэ.

Galaxy S6

Дэлгэц: 5.1 инч Quad HD (2560×1440) Super AMOLED дэлгэц

Гадаргуу: Металл болон шилэн гадаргууны хослол нь илүү тансаг, өвөрмөц болгосон. Тус компанийн хамгийн анхны металл гадаргуутай утас болж байна.

Процессор: 64 бит Samsung Exynos, 14 нанометр технологи

Камер: Арын камер: 16 мегапиксел / Урд талын камер 5 мегапиксел

Батерей: 2550mAh, солих боломжгүй

Өнгө: Дөрвөн өнгөний сонголттой. Хар, цагаан, цэнхэр, алтлаг.

Шинэ нэмэлтүүд: Хурууны хээ мэдэрнэ, NFC болон MST дэмжинэ. Утасгүй цэнэглэгдэнэ. home button дээр хоёр товшиход камер ажиллана.

Galaxy S6, S6 Edge гар утаснууд нь ирэх дөрөвдүгээр сарын 10-наас дэлхийн 20 улсын зах зээлд худалдаалагдаж эхлэх ба үнэ нь тодорхойгүй байна. эхэлнэ.

Өнгөний хувьд S6 нь цагаан, хар, алтлаг, хөх өнгөтэй байх бол S6 Edge нь эдгээр өнгөнүүдээс гадна ногоон өнгөтэй байх гэнэ.

Т.БИЛГҮҮН


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж