“Будаа агшаагч” Х.Наранхүү

Хуучирсан мэдээ: 2015.03.02-нд нийтлэгдсэн

“Будаа агшаагч” Х.Наранхүү

УИХ-ын гишүүн Х.Наранхүүд сүүлийн үед “Будаа агшаагч” хоч өгөөд байгаа гэнэ. Учир нь тэрээр өнгөрсөн жил Дундговь аймгийн сонгогчиддоо 1000 ширхэг будаа агшаагч тарааж бэнл бэнчингээ гайхуулсан  бол энэ хавраас нутгийнхаа бүх ахмадуудөд хургатай хонь, будаа агшаагч тараахаа мэдэгдсэн байна. Сар шинийн баяраар тэрээр мөн л 55-75 настай ахмадууддаа 10-25 килограмм ууттай будаа, 75–аас дээш насны ахмадууддаа дээлийн торго, дугуй булант бэлэглэжээ.

Эрхэм гишүүн ийнхүү уут будаа, будаа агшаагчаа байнга тараах болсон нь түүнийг шинэ хочтой болоход хүргэсэн бололтой.

Д.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж