“Ажилтай–Хэлтэй-Амжилттай” аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.03.02-нд нийтлэгдсэн

“Ажилтай–Хэлтэй-Амжилттай” аян эхэллээ

20 жилийн түүхтэй ЖЭТ англи хэлний сургууль ойн арга хэмжээнийхээ хүрээнд Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүхий л Аж Ахуй Нэгж, албан байгууллагуудын ажилтан, албан хаагчдад  зориулсан ““Ажилтай –Хэлтэй- Амжилттай””  аянг өрнүүлэх гэж байна. 

Нийгэмд ашиг тусаа бодитоор хүргэх энэхүү аянд оролцохыг нийт ААНБ-ын удирдлага, хүний нөөц, сургалтын хариуцсан ажилтнуудад санал болгож байгааг дуулгахад таатай байна. 

Тус аянд танай байгууллага, хамт олон хамрагдсанаараа ажилтнуудынхаа англи хэлний мэдлэгийн түвшинг үнэ төлбөргүйгээр тогтоолгохоос гадна англи хэлний чадвар тус бүрээр ангилсан дэлгэрэнгүй тайланг авах боломжтой.

Та энэхүү аянд хамрагдахыг хүсвэл 2015 оны 03-р сарын 03-ны дотор 327610 утсаар болон Жэт сургуулийн байранд ирж ажилтнуудын тоо болон шалгалт өгөх цагаа мэдэгдэнэ үү.

Шалгалт авах өдрүүд: 2015.03.04, 2015.03.05

Шалгалт авах цагууд: 10:00, 12:00, 14:00, 16:00, 18:30

Шалгалтын үргэлжлэх хугацаа: 1 цаг

Хуваагдах түвшин: 6 түвшин /Суурьгүй анхан, Суурьтай анхан, Анхан дунд, Дунд, Ахисан дунд, Гүнзгий/

Шалгалтын бүтэц: Дүрэм, Сонсгол, Уншлага

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж