2 дугаар сард нийт 18 удаагийн арилжааг зохион байгуулж, 66 компанийн 6.9 сая ширхэг хувьцааг 1.2 тэрбум төгрөгөөр, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 4 удаа зохион байгуулж, 266.4 мянган ширхэг үнэт цаасыг 26.6 тэрбум төгрөгөөр, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1.3 мянган ширхэг үнэт цаасыг 124.9 сая төгрөгөөр арилжиж, нийт 27.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийлээ.
ИДЭВХТЭЙ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД
№ | ҮЦК-ийн нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | TNGR | Тэнгэр Капитал ҮЦК | 19.9 тэрбум |
2 | GLMT | Голомт секюритиз ҮЦК | 3.4 тэрбум |
3 | BDSC | БиДиСек ҮЦК | 2.3 тэрбум |
4 | MONG | Монгол секюритиз ҮЦК | 541.9 сая |
5 | GATR | Гацуурт трейд ҮЦК | 507.3 сая |
Хувьцааны арилжаа:
“Э-Транс ложистик” ХК-ийн 5.0 ширхэг хувьцаа 501.2 сая төгрөгөөр, “22-р бааз” ХК-ийн 1.3 ширхэг хувьцаа 270.3 сая төгрөгөөр, “АПУ” ХК-ийн 17.7 ширхэг хувьцаа 64.2 сая төгрөгөөр, “Материал Импекс” ХК-ийн 2.8 ширхэг хувьцаа 43.4 сая төгрөгөөр, “Баялаг налайх” ХК-ийн 59.8 ширхэг хувьцаа 40.3 сая төгрөгөөр тус тус идэвхтэй арилжигдсан байна.
ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА
№ | Үнэт цаасны нэр | Үнийн дүн /төгрөгөөр/ | |
1 | EIT | “Э-Транс ложистик” ХК | 501.2 |
2 | AHH | “22-р бааз” ХК | 270.3 |
3 | APU | “АПУ” ХК | 64.2 |
4 | MIE | “Материал Импекс” | 43.4 |
5 | BNB | “Баялаг налайх” | 40.3 |
Багцын арилжаа:
Тайлант хугацаанд 5 удаа багцын арилжаа явагдаж, нийт 6.5 сая ширхэг хувьцааг 824.3 сая төгрөгөөр арилжсан байна.
Засгийн газрын үнэт цаасны арилжаа:
Энэ сард Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 4 удаа явагдаж, 12,28,52 долоо хоногийн хугацаатай нийт 266.4 мянган ширхэг үнэт цаасыг 26.6 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Мөн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1.3 мянган ширхэг үнэт цаасыг 124.9 сая төгрөгөөр арилжсан байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД
№ | Компанийн нэр | Үнийн дүн | |
1 | TNGR | Тэнгэр капитал ҮЦК | 19.9 тэрбум |
2 | GLMT | Голомт секюритиз ҮЦК | 3.4 тэрбум |
3 | BDSC | БиДиСек ҮЦК | 1.1 тэрбум |
4 | GATR | Гацуурт трейд ҮЦК | 0.5 тэрбум |
5 | TDB | ТиДиБи Капитал ҮЦК | 0.4 тэрбум |
Үнэт цаасны ханш:
Нийт 66 үнэт цаас арилжигдсанаас өмнөх сарын сүүлийн өдрийн хаалтын ханштай харьцуулахад 21 үнэт цаасны ханш өсч, 33 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
MSE ALL индекс:
MSE ALL индекс 989.95 нэгж байгаа нь албан ёсоор тооцож эхэлсэнээс 10.05 нэгжээр буюу 1.01 хувиар буурсан байна.
MSE ALL индексийн энэ сарын хамгийн дээд үзүүлэлт нь 1,000.00 нэгж, доод үзүүлэлт нь 984.53 нэгж, дундаж үзүүлэлт 991.62 нэгж байлаа.
Зах зээлийн үнэлгээ:
Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид АПУ, Таван толгой, Бэрх уул, Шарын гол, Говь, Багануур, Шивээ овоо, УБ-БҮК, Монгол секьюритис, БиДиСек, Монголын цахилгаан холбоо, Сүү зэрэг компаниуд орж байгаа бөгөөд Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 365.4 тэрбум төгрөг болж өмнөх сараас 12.9 тэрбум төгрөгөөр буюу 0.94 хувиар буурсан байна
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ