Аваргуудын лигийн 2014-2015 оны улирлын шөвгийн 16 багийн эхний тулаанууд энэ долоо хоногт боллоо. Хариу тоглолт гуравдугаар сарын 10-18-ны хооронд болох билээ.
Өнгөрөгч мягмар гаригт буюу хоёрдугаар сарын 24-нд болсон Английн "Манчестер Сити" Испанийн "Барселона" багуудын тоглолт олны анхааралд байсан юм. Энэ тоглолтод Уругвайн довтлогч Луис Суаресыг эгнээндээ багтаасан "Барселона" баг 2:1-ээр өрсөлдөгчөө хожсон. Харин энэхүү хожлын гоолуудыг Луис Суарес хийж, талбайн эздийг хүнд байдалд оруулсан юм. Илүү чадварлаг, илүү туршлагатай гэдгээ Барсагийн залуус харуулсан билээ.
2015.II.24 Английн Манчестер хот.
Уругвайн шилдэг довтлогч Луйс Саурэс 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хаздаг нэрээр алдаршсан. Дэлхийн аварга цолыг хүртэж байсан гурван баг "Үхлийн" хэмээх D зоонд багтсан бөгөөд эндээс Коста Рика тэргүүлж, Уругвай удаалснаар хасагдах шатанд шалгарсан бол Итали нэг хожилтой, Англи хожил авалгүй тэмцээнээ өндөрлүүлж байсан.
Харин хэсгийн сүүлийн шийдвэрлэх тоглолт болох Итали-Уругвайн тоглолтын үеэр Луйс Саурэс эсрэг багийн Жоржо Кьеллинигийн мөрнөөс хазаж нэгэн дуулианыг дэгдээж байсан юм.
Итали-Уругвайн тоголтын үеэр. 2014.VI.24, Бразил.
Ч.ШАРХҮҮ