Ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2015.02.28-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

Малчид, тээвэрчид, ард иргэдэд хандаж, өнөөдөр нутгийн зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийг цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг Ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна.

Хоёрдугаар сарын 28-ны өдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Харин гуравдугаар сарын 1-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн зарим газраар, 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, хүйтэрнэ. Салхи 1, 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж