Daily Star: Мадонна унасан нь рекламын арга байжээ
Brit Awards ёслол дээр Мадонна шатнаас унасан нь рекламын заль байсан гэж Британийн Daily Star сайтад бичсэн байна.
Өмнө мэдээлж байснаар, "Living For Love" гэдэг дуугаа дуулж байхад нь бүжигчдын нэг нь Мадоннагаас урт цувыг нь татан тайлах ёстой байв. Цувыг татаж байх үеэр Мадонна шатнаас унасан. Гэсэн ч дуучин дуугаа дуулсан бөгөөд дараа нь тэрээр цуваа хэтэрхий чанга уясан байснаас гэж тайлбарласан юм.
Дуучин өөрийн цомог ба концертын үнэ цэнийг нэмэгдүүлэхээр албаар унасан гэж үзэгчид сэжиглэж байна хэмээн сонин бичив. Зарим фанатуудын бичсэнээр уналт нь "Let me fall, I'm gonna carry on" ("Надад унахыг зөвшөөрөөч, би үргэлжлүүлэх болно") гэсэн дууны үгтэй нь яг таарсан гэнэ.
Brit Awards ёслолыг дөрвөн удаа хөтөлсөн Radio 2-ын дижей Крис Эванс дуучны пиар байж болохыг үгүйсгэсэнгүй. Түүнийг хэдэн мянган британичууд дэмжлээ.
Мадоннаг унасны дараа, Моданнагийн концертын хайлтын эрэлт 134 хувиар нэмэгдсэн гэж Viagogo бичив. "Living For Love" дуу нь синглийн хот парадад хоёрдугаарт орж иржээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР