Цагдаа нар хар шил зүүж болохгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Цагдаа нар хар шил зүүж болохгүй

Вьетнамын цагдаа нар хар шил зүүх эрхээ хасууллаа. Бас тэд хоорондоо дэмий ярих, тамхи татах, гараа халаасандаа гараа хийж зогсох хориотой. Ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ эдгээр үйлдлийн аль нэгийг хийвэл хатуу шийтгүүлэх тухай шийдвэрийг тус улсын Аюулаас хамгаалах яамнаас гаргажээ. Мөн цагдаа ажлынхаа байрыг орхиж явж болохгүй гэнэ. Энэ нь замын цагдаа нар жолоочийг дүрэм зөрчихийг хүлээн модны ард нуугдахгүй болж байна гэсэн үг.


Гар утсаар хувийн яриа ярих ч эдгээр хориглох зүйлсийн жагсаалтад бий. Өнөгрсөн жил НҮБ-аас төвтэй Хүний эрхийн нэгэн байгууллагаас тус улсын цагдаагийн салбарт зүй бус байдал газар авсныг анхааруулсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж