Дорнод аймгийн Чойбалсан хотод энэ сарын 25-нд “Тэмээчдийн зөвлөгөөн-Тэмээн соёлын өдөрлөг-2015” арга хэмжээ болжээ. Түүнд тус аймгийн Булган, Гурванзагал, Баянтүмэн, Сэргэлэн, Цагаан-Овоо зэрэг сумдаас тэмээчид оролцсон байна. Энэ үеэр гал тахих, буйл зорох, тэмээ сургах, ногт, бурантаг зангидах, тэмээн поло зэрэг тэмцээн болжээ. Тэмцээнд Цагаан-Овоо сумын баг шилдгээр шалгарч, шилжин явах цомын эзэн болсон аж. Мөн зөвлөгөөний үеэр тэмээг хэрхэн өсгөн үржүүлэх тухай, учирч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, туршлагаа ч хуваалцсан байна.
Дорнод аймаг нь өнгөрсөн жил 4635 тэмээ тоолуулжээ.
Г.НАРАН