Гар утаснаасаа бүхнийг эрхшээх ойрын ирээдүй

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Гар утаснаасаа бүхнийг эрхшээх ойрын ирээдүй

–  Гэртээ ямар хүнсний зүйл авах билээ, хөргөгчинд юу дутуу байлаа?
– Машинаа халаамаар байдаг, ажил их байдаг . . . 
– Охин маань гэртээ юу үзэж байгаа бол? Унтраалгандаа хүрддэггүй юмсан гэрлийг нь ажил дээрээсээ асаагаад өгчихдөг бол ямар сайхан бэ? гэх мэтчилэн асуудлуудыг ид шидийн юм шиг бүхнийг өөрийн байгаа газраасаа удирдах боломж хэдийнээ бидэнд ойрхон иржээ.

Дэлхий даяар ubiquitous computing буюу бүх зүйлсийг компьютержүүлэх боломжтой болж байна. Үүнийг M2M /Machine to Machine/ технологийг ашиглан ЮНИТЕЛ групп хэрэглээнд нэвтрүүлж эхлээд байгаа бөгөөд та энэ бүхнийг гэр, бизнес, гадаа орчин зэрэгт өөрийн нүдээр үзэж, гараар барьж мэдрэхийг хүсвэл  ICT EXPO2011 дээрх ЮНИТЕЛ-ийн үзэсгэлэнгийн танхимыг зориорой.

Та ЮНИТЕЛ-ийн үзэсгэлэнгийн талбайд нэвтрэхийн тулд эхлээд ууртай шувуунуудын дайралтыг тэсвэрлэн гарах хэрэгтэй түүний дараа дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологитой танилцах үүд хаалга нээгдэнэ. Эндээс цааш дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий гар утас, Гэрийнхээ орчинд гуравласан үйлчилгээ  буюу интернэт, телевиз /IPTV/, суурин утсыг туршиж, ажил дээрээ байсан ч гэрийнхээ цахилгаан хэрэгслүүдээ асаах, унтраах, залгаатай орхисон бол дохиолол өгөх гэх мэт үйлдлүүдийг өөрийн биеэр туршиж үзэхийн зэрэгцээ бизнес хэсэгт байгууллагын төрөл бүрийн үйлчилгээ, сансрын холбооны үйлчилгээ, байгууллагын программчлагдсан автоматжуулалтын систем,  тухайн хүн хаана байгаагаас шалтгаалан тухайн байршилд хамгийн ойр байх төрөл бүрийн мэдээллийг хүргэх зэрэг үйлчилгээнүүдийн талаар мэдээлэл авч танилцах боломжтой юм.

Мөн та мэдээлэл технологийн хамгийн сүүлийн үеийн технологийг дуу хөгжмийн урлагтай хэрхэн холбосныг үзэн сонирхож, цэнгэн баясаж болохын зэрэгцээ ЮНИТЕЛ группээс үзэсгэлэнг сонирхогч, хэрэглэгч нартаа зориулан олон төрлийн сюрпризийг бэлдсэн байна.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж