Самсунг корпораци өчигдөр Magna Steyr компаний баттерейн бизнесийг худалдаж авах болсноо зарлав.
Хэдхэн өдрийн өмнө мөн энэ компанитай Apple цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх асуудлаар уулзаж байгаа тухай мэдээлж байсан юм.
Magna Steyr нь Австрийн компани бөгөөд Audi, Fiat, GM, Volkswagen компаниудын машиныг угсрах ажиллагааг хариуцдаг гэнэ.
Мөн зарим эд ангиуд, тухайлбал цахилгаан машины баттерейг зохион бүтээж үйлдвэрлэдэг аж.
Харин Самсунг зөвхөн баттерейн үйлдвэрийг нь худалдан авч байгаа ба бусад үйлдвэрлэл, угсралтын чиглэлээр нь Apple хэлэлцээр хийж байж болзошгүй байна.
Самсунг ямар үнээр уг үйлдвэрийг худалдаж авснаа нууцалж байгаа юм.
Ийнхүү автомашин цахилгаан хөдөлгүүрт шилжсэнээр гар утас, компьютертэй ижил дижитал төхөөрөмж болох ирээдүй харагдаж байна.
Самсунг группт багтдаг Samsung SDI компани нь баттерейн үйлдвэрлэл эрхэлж гар утасныхаас авхуулаад зарим автомашины баттерейг үйлдвэрлэдэг байсан. Тухайлбал BMW компани эдний баттерейг хэрэглэдэг. Гэхдээ энэ худалдан авалтаар Самсунг нь автомашины салбарт илүү амбицтай ажиллах төлөвлөгөөтэй байгааг харуулж байна.