бизнесийнхэн их инээдтэй, архи тамхинаас авхуулаад үйлдвэрлэж байгаа бүхий л
бараа бүтээгдэхүүнээ Чингис хааны нэрээр нэрлэчихнэ, Хар Чингис, Бор Чингис,
Морьтой Чингис, Илжигтэй Чингис гээд л, арай л Эмэгтэй Чингис гэж брэнд
гаргахгүй юм даа.
Болоогүй ээ,
Чингис хаан зочид буудал, Чингис хаан нисэх онгоцны буудал, Чингис хаан дээд
сургууль, өшөө юу юу ч билээ, эгээтэй л Чингис хаан траншейн гэж байхгүй байх.
Аргаа барсан
хүний л маркетинг болохоос уг нь ч бизнесийнхэнд ч айхтар буруу байхгүй л дээ.
Харин Чингис хааны нэрээр солиордог, хүн амьтаны тархи угааж явдаг өөр хэсэг
бүлэг нийгэмд хор хөнөөлтэй хүмүүс бас бий. Социалист нийгмийн үед байсан бол
ангийн дайсан гээд зарлачихмаар…
Тэдний нэг нь
саяхан телевизийн нэвтрүүлэгт ороод “2012 онд дэлхий сөнөнө, би монголчууддаа
анхааруулсан” гээд уйлж ирээд, сүрхий дүрдээ орчихсон дөвчигнөж байна лээ. Одоо
тэгээд монголчууд мэдлээ, анхаарлаа гээд дэлхий сөнөчихөө больчих юм байх даа,
инээдтэй юм. Сөнөхөөр бол бид мэдсэн ч, мэдээгүй ч сөнөж л таараа. Шаналаад
байх шаардлага огт үгүй, уйлж энэ тэр тэнэгтэх бүр ч хэрэггүй ш дээ уг нь.
Бас нэг нөхөр
дээхнэ үед зурагтаар ярьж байсан, “Би их хурал байгуулчихсан, одоогийн УИХ-ыг
тараах хэрэгтэй”, гэснээ “Олимпод явж байгаа тамирчид надтай ирж уулзвал алтан
медал авах байсийн, ирж уулзаагүй одоо авахгүй ээ, өнгөрсөн” гэж яриад л,
дараах нь манайхан олимпоос алт авангуут “Би л эндээс юм уншиж байж манайхан
медал авлаа” ч гэх шиг… УИХ-ыг нэг хүний үзэмжээр бус бүх ард түмний санал
асуулгаар бүрдүүлдэг гэдгийг эрүүл ухаантай хүн бүр мэдмээр дээ…
Бас өөр нэг
нөхөр “Үндэснийхээ бөөгийн шашны сүмийг байгуулна… мөнх тэнгэрийн бурхан
амилсан” ч гэх шиг, тэгэж байснаа бүр хадуураад “Чингис хааны хойд дүрээр
270000 хүнийг тодруулна” ч гэх шиг… Хойд дүр тодруулна гэж панаалдахаасаа
өмнө Түвдүүд яагаад далай ламынхаа хойд дүрийг 3-5 настай байхад нь
тодруулдагийн учир шалтгааныг, бас ямар логикоор, ямар арга замаар
тодруулдагийг мэдчихэж болдоггүй юм байх даа?
Өвчтэй
солиотой нь мэдэгдэхгүй сонин юм яриад л… Хааяа би боддогийн, галзуугийн
больниц ямар байдаг бол оо гэж. Ер нь бараг л манай өнөөгийн нийгэм шиг байдаг
байх аа даа, нэг нь өөрийгөө Чингис хааны томилсон илч байна гэж яриад л,
нөгөөх нь би Чингис хааны хойд дүрүүдийг тодруулна гээд л… Бас болоогүй ээ,
зарим нь бүр тэс хөндлөн юм ярина, Чингис хаан удахгүй ирнэ, цаадах чинь
ирээдүйг хардаг байсийн, одоо нисээд ирж яваа ухааны юм яриад л…
Хамгийн тэнэг
нь эдгээр хүмүүс бүгдээрээ өөрсдийгөө Чингис хаантай ямар нэгэн байдлаар холбож
тайлбарлана. Илч гэж нэг үзнэ, хойч үе нь гэж ярина, арай л төрсөн хүүхэд нь
гэж хэлэхгүй байх шиг байгаан. Үгүй ээ, яахав буруу юм байхгүй л дээ, удам
судар нь, хойч үе нь байвал сайн л биз дээ. Гэхдээ монгол заншлаар үхсэн хүний
талаар худал үнэн юм ярьж, ясыг хавталзуулж, сүнсийг өндөлзүүлдэггүй
санагдахийн!
“Үхсэн хүн үг
хэлэх биш” гэж санадаг юм уу, эсвэл “Эргүүлж мөлжихөд хүзүү сайхан” гэдэг шиг
сэтгэдэг юм уу, байн байн л Монгол түмний бахархал Чингис хааныг маань тал
талаас нь зулгаах юм аа даа. Уг нь хойч үе нь болсон бид, монголчууд өвөг
дээдсийнхээ дархан алдарыг унагачихгүйхэн шиг, хугалчихгүйхэн шиг хүний дайтай
хүн явах сан даа. Чингис хааныг гарамгай жанжин, гайхалтай удирдагч, их сэтгэгч
байсан гэдгийг дэлхий даяараа мэднэ. Заавал илүү дутуу хачир нэмэх шаардлагагүй
шүү дээ. Эдгээр хачирууд чинь яван явсаар үнэн түүхийг гуйвуулж, Чингис хааныг
маань түүхэн хүн биш далан худалч бэлэн Сэнгээ маркийн үлгэрийн баатар болгох
нь байна.
Шар зурхай
бол Чингис хааны зурхай, мань хүн зохиосийн ч гэх шиг… Чингис хаан бол
Очирваань бурханы хойд дүр, зургийг нь бурхан багшийн дор зурахгүй бол болохгүй
ч гэх шиг… өө бүр сүүлдээ Чингис хаан далдыг хардаг, идээдүйг зөгнөдөг байсан
ч гэх шиг… Гурван нүдтэй бас далавчтай байсан гээд л яг харсан юм шиг яриад
л… Хөгжилтэй ч юм аа даа. Нэртэйгээр нь арван таван толгойтой атгаалжин хар
мангас байсийн гээд хэлчихээч!
Үгүй ээ,
тэгээд ядаж байхад үлгэрт итгэдэг хүн дэндүү олон юм аа. Зарим нь далдыг
хардаг, ирээдүйг зөгнөдөг байсан гэдгийг нь бүр батлах гээд дайрчихна. 800
жилийн дараах өнөөгийн бидний байдлыг зөгнөчихсөн ч гэх шиг… хууль
хэрэгждэггүй, боловсролтой хүн хомс үед мунхаглал, тархины тураал ноёлох нь
угаасаа эрүүл ухаантай ямар ч хүнд ойлгомжтой ш дээ. Энэнд чинь үздэг, хардаг
авъяас хэрэггүй шүү дээ.
Үнэхээр л тийм
зөнч байсан юм бол өөрөөс нь олон дахин урвасан Тангудын хааныг анх бууж өгөхөд
нь л цаазалчихгүй яасийн, олон зуун жилийн турш монголчуудын тархийг угааж,
худлаа үнэн маань уншихаас өөр ид шидгүй, өнөөдрийн ийм арчаагүй солиорлын
байдалд хүргэсэн урвагч Түвдүүдийн өвөг дээдэс Тангуд иргэдийг цөмийг нь
тэргэний цөнтэй тэгшлэх нь яасийн!
Ичих
булчирхай нь ажилдаггүй энэ хэдэн нөхдүүд ядахдаа өөрсдийнхөө ярьсан юмыг
ойлгодог байгаа даа? За тэгээд, өөр бас нэг юм байна аа нээрээ, дайран дээр
давс нэмнэ гэхчээр, энэ гадаадынхан бас зүгээр байлгахгүй юм аа, илүү дутуу
шашин оруулж ирж хавийн амьтны тархи угаагаад л… Мүүн гэж нэг солиотой
солонгос нөхөр өөрийгөө Исүс Христийн хойд дүр гэж зарлаад, юм мэдэхгүй монгол
оюутнуудыг мунхруулж байгаад өөрийгөө жинхэнэ эцэг нь гээд итгүүлчихсэн явж
байхийн. Харамсалтай нь тэр тэнэг юманд ямар ч олон залуус итгэдэгийн. Өвөр
дээрээ нь тоглуулж өсгөсөн эцгээ хаяад, ангир уургаа хөхүүлж өсгөсөн эхийгээ
мартаад хаа хамаагүй солонгос нөхөрийн хөлд сөгдөнө гэдэг бас л овоо том
солиорол шүү!
Хүмүүс минь
дээ, хүмүүс минь! Монголчууд минь, эх орон нэгт найз нөхөд минь, элэг нэгт ахан
дүүс минь сэрээч, эрүүл ухаанаар сэтгээч. Үнэн худлаа нь мэдэгдэхгүй үлгэрт
итгэхээ болиоч. Энэ хэвээрээ явбал магадгүй бүгд галзуугийн больницод хэвтэх
байх шүү.
mr.bayarhuu@gmail.com