Охиныг хүчирхийлээгүй нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2015.02.27-нд нийтлэгдсэн

Охиныг хүчирхийлээгүй нь тогтоогджээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт  дөрвөн настай охины биед хүнд гэмтэл учруулж амь насанд нь хүрсэн хэрэг гарч олон нийтийг цочирдуулаад байна. Охиныг өнөөдөр  хөдөөлүүлсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний төвд хийсэн задлангийн дүгнэлт мөн өнөөдөр  гарчээ. Анхны дүгнэлтээр охиныг хүчирхийлээгүй, зодуураас үүссэн гэмтэл болох нь тогтоогдсон байна. Задлан шинжилгээний дүгнэлтийн талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлнэ.

Талийгаач охины аав ХЗЯ-ны харьяа Шүүхийн шинжилгээний хүрээлэнд шинжээчээр ажилладаг нь үнэн юм байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж