Монгол Улсын дархан аварга А.Сүхбат болон ОУ-ын шатрын их мастер А.Энхтуул нар өчигдөр 5D фитнесс клубт шатрын халз тоглолт хийсэн бөгөөд тоглолт тэнцээгээр өндөрлөжээ.
Тоглолтын дараа их мастер А.Энхтуул фэйсбүүк хуудсандаа "10 минутын түргэн тоглолтын дундуур 100 гаруй гэдэс таталт болон 2 минут гүйж, мөн гүйлтийн зам дээр тоглолт эхлэхээс өмнө 5 минут бие халаалт хийлээ. Оюуны спортыг биеийн хүчтэй хослуулах нь тун хэрэгтэй бэлтгэл болдог. Тоглолт маш сонирхолтой боллоо. Дархан аварга маань шаггүй шатарчин юмаа!! Тэнцлээ." гэсэн байна.
Биеийн хүчний спортыг оюуны спорттой хослуулан олон улсад алдаршсан энэхүү тоглолтыг CrossFit Chess гэж нэрлэдэг байна.
Ч.БОЛОР