МАХН-ынхан өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж, Н.Энхбаярыг АТГ-аас саатуулсан гэх мэдээлэлд хариулт өглөө. МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж хэлэхдээ өчигдөр намын дарга Н.Энхбаярыг намынхаа байранд ажиллаж байх үед АТГ-ын ажилтан н.Эрдэнэсайхан, н.Ганбаяр нар ирж, зарлан дуудах бичиг авчраад гарын үсэг зурахыг шаардсан гэв. Тэдний үйлдлийн хариуд Н.Энхбаяр өмгөөлөгчгүйгээр ямар ч бичиг баримтад гарын үсэг зурахгүй, мөн ямар асуудлаар зарлан дуудах ирүүлж байгааг лавлахад АТГ-ын ажилтнууд “зүгээр л яваад оч” гэдэг хариултыг өгсөн гэнэ.
С.СҮРЭН