Лупита Нионго “Оскар”-ын даашинзаа алджээ

Хуучирсан мэдээ: 2015.02.27-нд нийтлэгдсэн

Лупита Нионго “Оскар”-ын даашинзаа алджээ

Кенийн жүжигчин Лупита Нионго 87 дахь удаагийн “Оскар”-ын наадамд өмссөн даашинзаа зочид буудлын өрөөнөөсөө алджээ. Лупитаг лхагва гаригийн орой /II.25/  зочид буудлын өрөөнөөсөө түр гарах хооронд хэн нэгэн 150 мянган ам.долларын үнэтэй даашинзыг нь хулгайлчихсан аж. Тэрээр Уэст Холливуд дахь “Лондон” зочид буудалд байрлаж байжээ. Лупитагийн өмссөн 6000 ширхэг байгалийн сувдтай, цагаан даашинзыг алдарт загвар зохион бүтээгч Франциско Коста урлажээ.

Лупита Нионго өнгөрсөн жилийн “Оскар” наадмаас “Twelve Years a Slave” /12 жилийн боолчлол/ киногоор шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг гардсан юм. Үүний дараа түүнийг “People” сэтгүүлээс 2014 оны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр тодруулж, алдарт  “Lancome” брэнд нүүр царайгаа болгожээ. 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж