Ц.Батхуяг: Энэ төсвийг “чулуу” болгох хэрэгтэй /АН/
Тодотгосон төсвийн талаар бид урьд өмнө нь нэлээд нухацтай авч үзээд буцаасан. Олон дахин нягталж олон талаас нь ярилцсаны дараа өнөөдөр энэ төсөв маань орж ирж байгаа юм. Үнэхээр одоо хийж амжуулах хийх ёстой хотынхоо өнгө үзэмжийг сайжруулъя гэсэн ийм төсөв болжээ гэж манай ихэнх төлөөлөгчид үзэж байна. Мэдээж алдаа оноо бол байгаа МАН-ын төлөөлөгчид бас алдаа оноотой талыг нь харж байна гэдэг сайн хэрэг. Энэ алдааг бид нар хүлээж аваад анхаарч үзэх ёстой.
Энэ оны төсөв бол бүхлээрээ маш оновчтой олон дахин ярилцсан нухацтай авч хэлэлцсэн ийм төсөв болсон. Бүтээн байгуулалтын ажлыг Ардчилсан нам 2012 онд сонгуульд ялснаас хойш нэлээд эрчимтэй зоригтой хийж байгаа. МАН-ын бүлгийнхэн маань бас нэлээн шүүмжлэлтэй ханддаг, болж байгаа зүйл нь их бий. Энэ төсвийг бүгдийг нь оруулж ирсэн төслөөр нь батлаад явуулах саналтай байна. Шинэ засаг дарга томилогдсон засаг дарга ажлаа аваад энэ төсөв дээрээ нэлээн суусан байх.
Манай засаг даргын тамгын газрын баг хамт олон энэ батлагдах мөнгөө цаашдаа үр ашигтай зарцуулахад нь хяналтаа сайн тавих хэрэгтэй гол нь чанар хариуцлагагүй компаниудад ажил өгч болохгүй энэ төсвийг “чулуу” болгох хэрэгтэй. Сая цагдаагийн газрын дарга хэлж байсан гурван уулзвар дээр гэрлэн дохио тавих гэж байна. Дэлхийн стандартад нийцсэн гэрлэн дохио болно гэж ойлгож байгаа. Гэх мэт олон асуудал байгаа хүүхдийн цэцэрлэгийн асуудал хүнд байна гэж Д.Батлут төлөөлөгч хэлж байна. Энэ асуудлыг өөр хэлбэрээр бид шийдээд явж байгаа Засаг даргын тамгын газрын дарга В.Сумъяасүх үүн дээр тодорхой тайлбарыг хэлээд явах нь зүйтэй.
Д.Батлут: Хоёр тэрбум төгрөгөөр хоёр цэцэрлэг барья /МАН/
Аймаг орон нутгийн бүтэн жилийн ажил амьдралтай холбоотой асуудлыг бид нар ярилцаж АИТХ-аар шийдвэр гаргаж байгаа. Хурлын төлөөлөгчид бид нарт өчигдөр мэдээлэл өгсөн аливаа асуудлыг хэлэлцэхдээ 2-3 өдрийн өмнө өгөх журамтай байдаг энэ журмаа яагаад биелүүлэхгүй байна вэ? Энэ төсөв янз янзын засвартай маш муу төсөв орж ирсэн байна.
АИТХ-аас гаргасан шийдвэрийг манай аймгийн засаг даргын тамгын газар үл ойшоодог болжээ. Бид өмнөх хурлаар хөрөнгө оруулалтын ажлын жагсаалт гэж баталсан тэрхүү жагсаалтаас өнөөдөр энэ төсөвт орсон ажил бараг л алга байна. Монгол улсын эдийн засаг хямарсан хөрөнгө санхүүжилт хүндрэлтэй болсон өр зээлэн дээ баригдсан энэ үед бид нар маш их хэрэгцээгүй зүйлд зарим санхүүжилтийг хийж байна. Тийм учраас энэ төсвөөс тодорхой ажлуудыг хасах санал гаргаж байна.
Үүнд 2, 3, 6 микрийн байрнуудын гадна фасадны засварын 885 сая төгрөг, Зураг төсөв боловсруулах зардал гэж 300 сая төгрөг бичсэн байна. Энэ зураг төсвийг боловсруулдаг хүмүүс тусдаа цалин мөнгө аваад ажиллаж байгаа энэ зардлыг хасъя, мөн Засаг даргын тамгын газрын гадна фасадын гэрэл шинэчлэх 10 сая төгрөг, Гэрлэн дохио байна нийтдээ 253 сая төгрөг байна энэ мэт зардлуудыг энд манай намын бүлгээс хэмнэж чадах юм бол 2 тэрбум 419 сая төрөг хэмнэх боломж байна гэж харж байна. Өнөөдөр манай Орхон аймгийн хэмжээнд 1000 орчим хүүхэд зайлшгүй цэцэрлэгт хүмүүжих шаардлагатай байгаа Согоот баг дээр 600 гаруй хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Засаг даргын үндсэн чиглэлд Цагаанчулуут, Уртын гол, Рашаант багууд цэцэрлэгтэй болгох гэсэн ажил тусгагдсан тэр ажил маань бас хийгдэхгүй байгаа.Энэ 2 хоёр тэрбум төгрөгөөр 2 цэцэрлэг барих боломж байгаа.
Т.Оюунцэцэг: ИТХ-д суудалтай намуудын үйл ажиллагааны зардлыг нэмэх саналтай байна /МАХН/
Энэ удаагийн төсвийн тодотголоор орж ирж буй ажлуудыг ерөнхийд нь дэмжиж байна. Зарим нэг зүйл байна. Жишээ нь: Татварын хяналт шалгалт хийх 10 сая, зураг төсөв хийх 300 сая, гэсэн иймэрхүү асуудлыг эргэж анхаарвал яасан юм бэ? Манай тэргүүлэгчид хуралдаж байхдаа хэлэлцэж байгаа асуудлаа их сайн нухацтай ярилцах хэрэгтэй байна. Хуралд орж ирчхээд юу ч үзээгүй хараагүй юм шиг юм ярьж суумааргүй байна. ИТХ-д хуралд суудалтай нам эвслийн ажлыг дэмжих ийм зардал байдаг үүнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж өгвөл яадаг юм бэ. Зөвхөн намын үйл ажиллагаа биш цаана нь олон ард иргэдийн эрх ашгийн төлөө ажилладаг учраас энэ зардлыг нэмэгдүүлж өгөх санал тавьж байна.
М.Болдбаатар: “Бурхан багшийн сэрэг дүр”-ийн асуудалд цэг тавимаар байна /АН/
2015 оны төсөв бол урьд жилүүдийг бодвол тал талаасаа ярилцаж судалгаа хийсэн, явж үзсэн ийм төсөв боллоо гэж үзэж байна. “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрийг манай Хөгжлийн хэлтэс их сайн анхааралдаа авч ажиллах хэрэгтэй. Асуусан асуулттай холбогдуулаад Бурхан багшийн сэрэг дүр жил бүр төсвөөс багагүй мөнгө тавьдаг уначих гээд байна, нурчих гээд байна гэсээр цаашид хэдэн жил болох вэ?
Энэ асуудалд бид нар дорвитой цэг тавиад шалгадаг хянадаг байгууллагаар шалгаад хариуцлага алдсан мөнгө төгрөг шамшигдуулсан юм байдаг юм бол эзнийг нь тодруулаад цэг тавимаар байна. Эцэст нь дүгнээд хэлэхэд манай 2015 оны энэ төсөв бол хэдийгээр дэлхийн эдийн засаг хямарсан байгаа ч гэсэн оногдсон тодорхой хэмжээний мөнгөө бас зөв зүйтэй зүйлд нь олон талаас нь явж судалж судалгааны үндсэн дээр хоёр гурав дахин өөрчлөгдсөн нь ийм учиртай юм шүү гэж төлөөлөгч та бүхэндээ хэлэхийг хүсэж байна.
Д.Мөнхбат: Энэ төсөв тэр чигээрээ хууль бус төсөв /МАН/
Монгол улсын төсөв бол улсын төсөв орон нутгийн төсвөөс бүрдэнэ мэдээж орон нутгийн төсвөө бид аймгийн ИТХ баталдаг. Төсөв маань тэр чигээрээ хууль бус төсөв батлагдаж байна. Өнөөдөр бид нар урд онд хийчихсэн АИТХ-аар огт батлуулаагүй ажил нь хийгдсэн төслүүдийг батлах гээд суугаад байгаа юм. Өмнө бол тэргүүлэгчдийн хурлаар тодорхой яаралтай ажлуудаа оруулдаг байсан юм шиг байгаа юм.
Тэгтэл одоо бүр хоёр гурван дарга нийлж суучхаад үүнийг ингэж хийе, тэрийг тэгж хийе, тэр 31 тэнэгтэй ярилцаад яах вэ тэд мэдэхгүй баталчих байх гэсэн хандлагаар төсөв орж ирээд байна. Энэ бол тэр чигээрээ хууль бус төсөв шүү. Би бол энэ асуудлаар намынхаа бүлэгт хандана мөн тэр шалгадаг байгууллагуудад нь өгч шалгуулна. Тэгээд энэ нөгөө хариуцсан хэлтсийн дарга орж ирээд энэ бол ямар хууль бус юм байхгүй ийм тийм гээд сууж байна.
АИТХ өөрөө үндсэн хуулийн статустай ийм байгууллага хуулиар олгосон эрх мэдэлд нь ингэж халдаж болохгүй байхаа. Мөн энэ аймгийн засаг даргын тамгын газрын хэлтэс агентлагуудад төсөв хувиарлахаа болимоор байна. Энэ агентлагууд чинь УИХ-ын батлагдсан төсвийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ.
“Иргэн танаа” гэдэг нэг шал дэмий сонин байна. Ямар ч мэргэжлийн биш нөхөр зураг аваад харьцуулаад тавьчихсан их сайхан гарчигтай ардаа нэг их том цэг тавьчихсан. Ядаж иргэдээ хүндлэх хэрэгтэй байна. Манайд сонин гаргадаг хоёр гурван газар байгаа шүү дээ тэд нарт нь гэрээгээр шууд өгч болно шүү дээ. Төрийн мөнгөөр хийсэн ажлаа маш сайн гэж сурталчилсан хэлбэр болоод байна.
Эх сурвалж: erdenetinfo.mn