Харин бусад төрлийн номын bestseller-ийг “Амжилтын хөтөч” ТББ-аас эрхлэн гаргасан “Эртний Түвдийн залуужуулах нууц жор” ном тэргүүлсэн хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт тус жагсаалтад АНУ-ын сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, зохиолч Дейл Карнегийн “Нөхдөө өөртөө татаж, хүмүүст нөлөөлөх ёсон” ном жагсаалтын есдүгээрт шинээр орж ирсэн байна.
Дейл Карнеги олон жилийн судалгааныхаа үр дүнд насанд хүрэгчдийг зовоож байдаг гол асуудлуудын нэг бол тэдний эрүүл мэндийн дараа орох хүмүүстэй хэрхэн харьцах, тэдэнтэй яаж таарч тохирох, яаж таалагдах, өөртэйгөө хэрхэн санал нэгтэй болгох явдал байдгийг олж тогтоосон байна. Чухам үүний хариуг энэ ном танд өгнө. Дейл Карнегийн энэхүү номыг зөвхөн нэг хоёр удаа уншаад зогсохгүй, түүнийг байнга өөртөө ойр байлгаж, шөнө унтахдаа ч, өглөө босоод ч, байнга хуудсуудыг нь эргүүлэн өөртөө хэрэгтэй хэсгүүдийг тэмдэглэн, санаж тогтоож, түүнийг амьдралдаа хэрэгжүүлэх зориулалттай ном юм. Амьдралаа цоо шинээр эхлэхийг хүсч байгаа бүхэнд хамгийн сайн гарын авлага, зөвлөгч болох эл номыг та “Интер“ номын их дэлгүүр болон салбар дэлгүүдүүдээс нь авч болох нь ээ.
Уран зохиолын bestseller 10 ном
1.Чоно сүлд-Зян Рун
2. Бүрэнхий-Стефени Мэйер
3. Домогт Ану хатан-Б.Шүүдэрцэцэг
4. Ногоон нүдэн лам
5. Сүмтэй бударын чулуу-Р.Чойном
6. Миний амьдралын түүх
7. Анне Франкийн өдрийн тэмдэглэл
8. Шинэ сар-Стефени Мэйер
9. Бөөгийн домог –Г.Аюурзана
10. Дэлхийн уран зохиолын 85 сод бүтээл
Бусад bestseller 10 ном
1. Эртний Түвдийн залуужуулах нууц жор
2. Өглөөний хүн
3. “Oxford English-mongolian, Mongolian-english dictionary” pocket
4. Очир огтлогч
5. Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг 1,2
6. Монголын их хатдын нууц товчоо
7. Ээж ба хүүхэд- Элизабет Фенвик
8.Дэлхийн түүх
9. Нөхдөө өөртөө татаж, хүмүүст нөлөөлөх ёсон- Дейл Карнеги
10.Далд ухамсар ном борлуулалтаараа тэргүүлжээ.