Английн Премьер лигийн "Манчестер Сити" клубын хагас хамгаалагч Самир Насри болон Германы Бундеслигийн "Байерн Мьюнхен" клубын хагас хамгаалагч Фрэнк Рибери нар Францын шигшээ багт дахин дуудагдахгүй гэдгийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дидье Дешам сануулсан байна.
Тэрбээр "Би Насритай ярилцах бүртээ түүнд шигшээ багт юу болдог, юу болдоггүй гэдгийг тайлбарладаг. Харин тэр намайг сонсдоггүй юм уу, аль эсвэл сонсохыг ч хүсдэггүй байх. Насри Францын шигшээд тоглохгүй байгаа нь илүү жаргалтай байгаа гэж ярьсан. Гэлээ гэхдээ Насриг байхгүй байлаа гээд шигшээ баг маань байсаар байх болно. Түүнийг багт байхгүй үед бид өмнөхөөсөө илүү болсон гэж боддог. Ер нь бол би Насриг шигшээдээ дахин хэзээ ч дуудахгүй. Харин Рибери бол өөрөө шийдвэрээ гаргасан гэсэн байна.
Насригийн хувьд өнгөрсөн ДАШТ-нд шигшээ багтаа дуудагдаагүй учир Дидье Дешам байгаа цагт би Францын шигшээ шигшээ багийн төлөө дахин тоглохгүй хэмээн ярьсан. Харин Риберигийн хувьд дасгалжуулагчтайгаа ил тод сөргөлдөөгүй боловч шигшээ багаасаа зодог тайлах шийдвэр гаргасан юм.
Эх сурвалж: www.mminfo.mn