Гал унтраах сургуулилт болж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Гал унтраах сургуулилт болж байна

Улсын онц чухал обьект болох Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрладаг ДЦС-2 дээр яг одоо гал унтраах тархалтын сургуулилт болж байна.  Уг сургуулилтыг Баянгол болон Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тус станц дээр байрладаг галын гэрээт албатай хамтран нийт ажилчдыг хамруулан явуулж байгаа аж. Сургуулилтад Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, ДЦС-2 ТӨХК-ийн ажилчид гээд нийт 90 гаруй хүн хамрагдаж байна.

Онцгой байдлын албаныхан улсын онц чухал обьектод гал түймэр гарсан тохиолдолд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан мэргэжлийн ангийг иртэл галыг хэрхэн газар авахуулахгүй тогтоон барих талаар ажилчдад  заавар зөвлөгөө өгч байгаа юм.

Сургуулилтын эхний үед галын аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалт, хоёр дахь үед гал унтраах тактикийн сургуулилт явуулах юм байна. Энэ үеэр тус станцын Түлш дамжуулах цехийн шатахуун хадгалах түгээх далд саванд гал гарч, утаанд хордсон хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сэдвээр сургалт үргэлжлэх аж. Мөн гал түймэр гарсан үед галын аюулаас хүний амь нас болон эд хөрөнгийг авран хамгаалах, Аврах, гал унтраах ангиудын гүйцэтгэх үүрэг, ДЦС-2 ТӨХК-ийн ажилчид, түүний орон тооны бус гамшгаас хамгаалах штабын харилцан хамтын ажиллагааг хэрхэн уялдуулах зэргийг туршиж, дадлага хийх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж