“HD Production”-ны дэлгэцийн бүтээл болох “Ээжээ” уран сайхны кино Улаанбаатар, Дархан хотын “Соёмбо” кино театр, Өмнөговь аймгийн “Галакси” кино театр, Багануур дүүрэгт 5 сарын 25-нд зэрэг нээлтээ хийлээ. Харин ирэх сарын тавнаас “Тэнгис”, “Өргөө” кино театрууд болон бусад аймгуудаар гарч эхлэх ажээ.
Уг киног Хятадын алдарт зохиолч Лью Жен Чианы “Ээжээ, намайг дахиад нэг хайрлаач” зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд уг зохиол нь Ази тивд нэлээд нэрд гарсан аж.
“HD Production” нь энэхүү зохиолыг Монголын өнөөгийн нийгэмтэй харьцуулж уран сайхны кино болгосноо үзэгчдэд толилуулах гэж буй нь энэ. “Ээжээ” кинонд эх үрийн нандин холбоо, хагацлын гашуун зовлон, өнөөгийн нийгмийн, баян хоосны ялгаа, эд хөрөнгө, өнгө мөнгөнөөс илүүтэй. Эх үрийн хайр, эх хүний тэсвэр тэвчээр, өөрт тохиолдох хүнд, хэцүү бүхнийг ухаалаг шийдвэрээр хэрхэн даван туулж буйг харуулсан төдийгүй, хүний амьдралд үр удмаас өөр, илүү үнэт эрдэнэ байхгүй болохыг харуулжээ. “Ээжээ” киноны гол дүрд МУГЖ Ж.Сүххуяг, жүжигчин М.Анхбаяр, М.Баяржаргал, А.Бадрал, Л.Сэлэнгэ нар тогложээ.