“Урт нэртэй” хуулийн өөрчлөлтөд хориг тавихыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2015.02.26-нд нийтлэгдсэн

“Урт нэртэй” хуулийн өөрчлөлтөд хориг тавихыг хүслээ

Монголын Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс "Урт нэртэй хууль"-ийн өөрчлөлтийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн , Хил хязгааргүй гол мөрөн сүлжээ, Их бага баян  шарга ТТБ-гуудын тэргүүнүүд оролцсон юм.

2015 оны хоёрдугаар сарын 18-ны битүүний өдөр УИХ-ын чуулганаар "Урт нэртэй хууль"-ийг хэрэгжүүлэх журмын тухай нэмэлт өөрчлөлтүүдийг баталсан. Тэд үүнийг эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхийлөгчид гол ус ба ойн сангаа уул уурхайгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд хориг тавихыг хүссэн нээлттэй захидал гардуулахаар болсон байна. Энэхүү хориг тавихыг үндэсний болон гадаадын 30-аад төрийн бус байгууллагуудын сүлжээнээс бас хүссэн байна.

Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн ТББ-ын тэргүүн Д.Ганболд хэлэхдээ:

"Урт нэртэй хууль хэрэгжиж эхлээд таван жил зургаан сарын хугацаа өнгөрч байхад нэг ч удаа хэрэгжсэнгүй. Хэрэгжээгүй шалтгаан нь лиценз эзэмшиж байгаа хэдхэн хүний эрх ашиг хөндөгдөж байгаатай холбоотой. Хуулинд өөрчлөлт оруулснаар гол мөрөн, ойтой энэ хэсэгт ашигт малтмал ашиглахыг хориглох биш зохицуулах хууль болон хувирч байна. Иймээс бид Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал гардуулж , хоёр хоногийн дотор хуулийн өөрчлөлтөд хориг тавихыг хүсэж байна" гэсэн юм.

Б.БИЛГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж