Ойн түймрийг бүрэн унтраажээ

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Ойн түймрийг бүрэн унтраажээ

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Уртын давааны ар, Билүүтийн гол гэдэг газарт 30 орчим га талбайг хамарсан ойн түймэр өчигдөр гарчээ. Ойн түймрийг ОБЕГ-ын Аврах тусгай ангиас шадар дэслэгч Ц.Эрдэнэбилэгээр ахлуулсан 22 албан хаагч,  Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 63 дугаар ангийн захирагч дээд дэслэгч Д.Оюунбатаар ахлуулсан 15 албан хаагч буюу нийт 37 албан хаагч, хоёр автомашинтай  ажиллаж, 18.00 цагт түймрийг бүрэн унтраажээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж