Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 720 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 61.7 сая доллараар өссөн үзүүлэлт ажээ. Импортын хэмжээ 89.8 сая ам.доллараар харин экспорт 151.5 сая ам.доллараар нэмэгдэж 472.7 сая долларт хүрч, гадаад тэнцэл 225.4 хувийн ашигтай гарсан байна. Нийт экспортын 89 хувийг ашигт малтмал эзэлж байгаа юм. Тодруулбал, Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр ба баяжмал, боловсруулаагүй нефть гэсэн гол дөрвөн бүтээгдэхүүний экспорт ашигт малтмалын экспортын 86, нийт нийлүүлэлтийн 76 хувийг тус тус эзэлсэн аж.
О.САР