Зах зээлийн үнэлгээ 13 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Зах зээлийн үнэлгээ 13 хувиар буурчээ

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт үнэт цаасны арилжааг таван удаа явуулж, 50 ХК-ийн 158.5 мянган ширхэг хувьцааг 373.8 сая төгрөгөөр арилжлаа.

Топ-20 индекс 18610.82 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос  1927.2 нэгжээр буюу 9.4 хувиар буурчээ. Индексийн сагсад багтах “Шивээ овоо” /35.3 хувь/, “Шарын гол” /20.2 хувь/, “Мах импекс” /17.8 хувь/, “МЦХ” /13.8 хувь/, “Могойн гол” /13.7 хувь/,  “Таван толгой” /13.3 хувь/,  “Улаанбаатар ЗБ” /6.3 хувь/, “Багануур” /5.6 хувь/,  “АПУ” /4.5 хувь/, “Говь” /3.0 хувь/, “Адуунчулуун” /2.2 хувь/, “Женко тур бюро”  /1.1 хувь/, “Ремикон” /0.9 хувь/, “Хөх ган” /0.5 хувь/ зэрэг компанийн үнэт  цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна.

Зах зээлийн нийт үнэлгээ  271 тэрбум төгрөгөөр буюу  13 хувь буурч, нэг их наяд, 815.8 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд “Хөсөг трейд” /31.9 хувь/, “Сөдөт” /15.0 хувь/, “Эрдэнэт суврага” /15.0 хувь/, ханш нь хамгийн  их буурсан үнэт цаасны тоонд “Шивээ овоо” /35.3 хувь/, “Шарын гол” /20.2 хувь/, “Монгол савхи” /18.4 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт  50 үнэт цаас арилжигдсанаас  13 үнэт цаасны ханш  өсч,  26 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол  байлаа. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт  цаасанд  “Оллоо” /20.5 мянган ширхэг/,  “Хай би ойл” /18.5 мянган ширхэг/, “Женко тур бюро” /18.4 мянган ширхэг/ компанийн үнэт  цаас орж байна.  Үнийн дүнгээр “Таван толгой” /84.9 сая төгрөг/, “Шарын гол” /71.9 сая төгрөг/, “Адуунчулуун” /39.4 сая төгрөг/ компанийн үнэт  цаас  арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж