Төрийн ордны хойд зам нээлттэй байна

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Төрийн ордны хойд зам нээлттэй байна

Нийслэлийн авто замын газраас өнгөрсөн бямба гаригийн оройн 23.00 цагаас эхлэн Төрийн ордны хойд талын замын хөдөлгөөнийг хааж, зам засварын ажлыг эхлүүлнэ хэмээж байсан ч хойшлуулжээ. Энэ хэсгийн замд хэзээнээс засвар хийж эхлэх талаар Нийслэлийн авто замын газраас тодруулахад, “Шатахуун хомсдолтой холбоотойгоор зам засварын ажлыг эхлүүлэх, хэвийн явуулахад хүндрэлтэй байгаа тул энэ асуудлыг шийдтэл хэсэг хугацаанд засварын ажил эхлэхийг түр хугацаагаар хойшлуулаад байгаа. Тиймээс өнөө, маргаашдаа Төрийн ордны хойд талын замыг хаахгүй тул жолооч нар замын хөдөлгөөн хэвийн оролцож болно” гэсэн хариулт өглөө.
 

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж