Роналду нэрийн пүүз гаргахыг Nike зөвшөөрсөнгүй

Хуучирсан мэдээ: 2015.02.26-нд нийтлэгдсэн

Роналду нэрийн пүүз гаргахыг Nike зөвшөөрсөнгүй

Криштиану Роналду

Фото: Andres Kudacki / AP

Спортын хувцас үйлдвэрлэгч Nike өөрийн нэрийн пүүзээ гаргахыг Криштиану Роналдуд зөвшөөрсөнгүй гэж Sport.es. мэдээлэв.

CR7 Footwear гэсэн брендийн дор пүүз гаргах гэсэн хөлбөмбөгчинд уг компани ивээн тэтгэгчийн гэрээгээ цуцлана гэж сануулсан байлаа. Роналду  ивээгчийн гэрээгээ алдахгүйн тулд гутал гаргахаа больжээ.

Ивээн тэтгэгч нь Криштиануд алтлаг өнгөтэй очир алмасаар чимэглэсэн пүүзийг CR7 логотойгоор бүтээн бэлэглэсэн юм. Пүүзээс гадна хөлбөмбөгчин маань CR7 брендийн нэрээр эрэгтэй хүний дотуур өмд  үйлдвэрлэдэг бөгөөд нэг нь 10-30 еврогийн үнэтэйгээр худалдаалагддаг байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж