Фото: Сергей Супинский / AFP
Украины цалингийн доод хэмжээ нь урсгал ханшаар долларт буулгавал гривнагийн ханш унасны улмаас 1218 гривна буюу 43 доллар болжээ. Украин энэ үзүүлэлтээр Бангладеш, Гана, Замбигаас (46,6 доллар) дор орлоо.
Дээр хэлэгдсэн тоог хоёрдугаар сарын 24-ний өдрийн нэг доллар 28,3 гривна гэсэн ханшаар тооцон гаргасан байна. Хар зах дээр доллар 40 гривнаагаар зарагдаж байв.
Украины хуулиар цалингйн доод хэмжээг энгийн зэрэглэгдээгүй хөдөлмөрийн сарын хөлс хэмээн тогтоожээ. Хамгийн сүүлд 2013 онд тэр нь 6,2 хувиар нэмэгдсэн байлаа.
Украины үндэсний валют сүүлийн жилд гурав гаруй дахин хямдарч, ханш нь унажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР