Cadillac Escalade машиныг Петербургт угсарч эхлэв

Хуучирсан мэдээ: 2015.02.26-нд нийтлэгдсэн

Cadillac Escalade машиныг Петербургт угсарч эхлэв

Cadillac Escalade

Фото: Дмитрий Лебедев / "Коммерсантъ»

Петербургийн General Motors (GM) концерны авто заводод  шинэ үеийн Cadillac Escalade жийп машиныг угсарч эхэлжээ. GM-ийн Оросын салбарын хэвлэлийн алба энэ тухай мэдээлэв.

Шинэ  Escalade машиныг 2015 оны гуравдугаар сараас худалдаж эхлэх ажээ. Загварыг хоёр янзаар үйлдвэрлэх бөгөөд харин хөдөлгүүр нь 6,2 литрийн эзэлхүүнтэй V8 гэсэн ганцхан төрөл байх юм. Төлөвлөсөн үйлдвэрлэлийн хэмжээг  үйлдвэр мэдээлээгүй байв.

GM  концерний петербургийн үйлдвэр нь Chevrolet Cruze, Opel Astra машинуудыг мөн том зангилаат угсралтаар TrailBlazer машиныг гаргадаг. Энэ оны хувьд үйлдвэрийн хүчин чадалын дөнгөж дөрөвний нэг нь ачааалалтай байна. Уг үйлдвэр нь 500 хүний цомхотгол хийсэн байлаа.  Үйлдвэрийг 2008 онд ашиглалтад оруулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж