Ираны тэрслүү үзэлтнүүд Тегеран газар доорх байгууламжид цөмийн зэвсгээ бүтээж байна гэж мэдээлснийг Fox News телевиз дамжуулав.
Ираны эсэргүүцлийн үндэсний төвийн (NCRI) төлөөлөгч Алиреза Джафарзаде (Alireza Jafarzadeh) Тегераны ойролцоо газар доорх "Лавизан-3" цогцолбор гүнд байрласан бөгөөд Цөмийн эрчим хүчний олон улсын агентлагийн шинжээчид цацраг идэвхт бодисын ялгарлыг бүртгэж чадахааргүй тусгай суурь хаалгатайгаар уг цогцолбор баригдсан гэжээ.
NCRI мэдээлснээр цогцолбор хэд хэдэн давхрагаас бүрэлдсэн бөгөөд 40-өөс илүүтэй метрийн гүнд дөрвөн эгнээ танхим баригдан хоорондоо хонгилоор холбогджээ. Ираны тэрслүү үзэлтнүүд өөрсдийн хэлснийг баталгаажуулан хоёр гэрэл зураг танилцуулсны нэг нь 40 см-ийн зузаан тугалган хаалганы зураг байлаа.
Тэрслүү үзэлтнүүдийн яриагаар тэр цогцолборт 2008 оноос хойш ураны баяжуулалт хийгдэж байгаа гэнэ. Тэд энэ байгууламжид олон улсын шинжээчид шалгалт хийх ёстой гэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР