Өвөр Монголын Шилин хотыг Хятадын цэргүүд бүсэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Өвөр Монголын Шилин хотыг Хятадын цэргүүд бүсэлжээ

Одоогоос таван өдрийн өмнө БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны нутаг дэвсгэрээс нүүрс олборлож байгаа компаний  нэгэн хятад жолооч монгол малчиныг дайрч амь насыг нь хохироожээ.  Үүний дараа монголчууд буруутай этгээдийг баривчилж зохих ял шийтгэл оноохыг шаардаж жагсаал цуглаан хийж эхэлжээ.  БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон дахь Хятадын коммунист намын дарга нутгийн оршин суугчид, оюутнуудтай уулзаж тайвширч, асуудалд хүлээцтэй хандахыг уриалжээ. (BBC NEWS). Хятадын засаг захиргааныхан жагсаал цуглаан болж байгаа Шилин хотод гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй байхыг хичээж байна. (РБК новости). БНХАУ-ын хойд хэсгийн Өвөр Монголын өөртөө засах орны Шилин хотод болж байгаа жагсаал цуглаан даамжирахаас сэргийлэх зорилгоор БНХАУ-ын Төрийн Зөвлөл өвөр Монголын Шилин хотод цэрэг оруулжээ. Одоо Шилин хотыг хятадын ардын чөлөөлөх армийнхан бүсэлээд байгаа юм байна. (Radio Independent) Өвөр Монголын Шилин хотод хөл хорио тогтоожээ. БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон нь газрын тос, байгалийн хий, нүүрс, алт зэрэг байгалийн ашигт малтмал ихтэй. Одоо Өвөр Монголын өөртөө засах орны хүн амын 79 хувийг хятад угсааныхан бүрдүүлж байна. 2011 оны 5 сарын 29-нд Өвөр Монголоос гадна БНХАУ-ын өмнөд хэсэгт байрладаг Хонг-Конг хотод жагсаал болжээ. 1989 онд Бээжингийн Тяньаньминь талбайд болсон ардчилалын төлөөх жагсаалд оролцож байгаа амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж ийнхүү жагсаал хийсэн юм байна.

http://mendkhuu.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж