Английн Премьер лигийн 26 дугаар тойргийн хүрээнд хүснэгтийг тэргүүлэгч Лондоны "Челси" клуб өөрдсдийн "Стэмфорд Бридж" цэнгэлдэхдээ "Бернли" клубыг хүлээн авч тоглон, 1-1 харьцаатай тэнцсэн билээ. Харин тухайн тоглолтын үеэр "Челси" клубын хагас хамгаалагч Неманья Матич эсрэг багийн довтлогч Эшли Барнсийг түлхэж улаан хуудас хүртсэн бөгөөд түүнийг хоёр тоглолт өнжүүлэхээр болсон байна.
Уг нь бол шууд улаан хуудас авсан тохиолдолд гурван тоглолтоор торгодог хэдий ч Премьер лигийн сахилгын хороо үйл явдлыг нягталж үзээд хоёр тоглолт болгон бууруулжээ. Тухайн үед тоглолтын 69 дэх минутад Барнс Матичийг хүнд бэртэл авч болохуйц аюултай хамгаалалт хийсэнд нь уурлсан Матич уурлан түүнийг түлхэж унагасан юм. Матичийн эзгүйд "Челси"-гийн хувьд "Лестер Сити" болон "Вест Хэм" клубүүдтэй тоглох хуваарьтай байгаа.
Эх сурвалж:www.mminfo.mn