Монголын хөлбөмбөгийн шигшээ баг эдгээр өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэлээ хийж байна. 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Монголын Үндэсний шигшээ баг Зүүн Тиморын багтай ирэх гуравдугаар сарын 12-нд эхний тоглолтоо хийхээр болсон. Тэгвэл Монголын Үндэсний шигшээ баг нэгдүгээр сарын 16-наас бэлтгэлдээ гарсан бөгөөд эдгээр өдрүүдэд хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэлээ хийж байна.
Монголын Үндэсний шигшээ багийн танилцуулгыг хүргэж байна.
Хаалгач
Овог нэр: Юра Сайнхүү
Төрсөн он сар өдөр: 1986.11.14
Өндөр: 188см
Жин: 90кг
Байрлал: Хаалгач
Тоглож байгаа баг: Сэлэнгэпресс
Хэдэн оноос шигшээ багт дуудагдсан: 2007 он
Амжилт: Үндэсний Лигийн аварга шалгаруулах тэмцээн 2005 оны мөнгөн медаль
Үндэсний Лигийн аварга шалгаруулах тэмцээн 2007 оны мөнгөн медаль
Овог нэр: Батсайхан Ариунболд
Төрсөн он сар өдөр: 1990.04.03
Өндөр: 177см
Жин: 67кг
Байрлал: Хаалгач
Тоглож байгаа баг: Эрчим
Шигшээ багт дуудагдсан он: 2011 он
Амжилт: Үндэсний лигийн 2012, 2013 оны аварга
“МХБХ-ны цом”-ын 2012 оны аварга
“Боргио Цом”-ын 2011, 2014 оны аварга
• “Супер Цом”-ын 2011, 2012, 2013, 2014 оны аварга
• 2012 оны Азийн клубүүдийн “President Cup” тэмцээнд анх оролцож, анхны оноо авсан.
• 2013 оны Азийн клубүүдийн “President Cup” тэмцээний хагас шигшээд шалгарсан.
• 2014 оны Азийн клубүүдийн “President Cup” тэмцээний шигшээ тоглолтод оролцох эрх авсан.
2013 оны Нийслэл Лигийн шилдэг хаалгач
Үндэсний "Нийслэл лиг-2014"-ийн мөнгөн медаль
Овог нэр:Батбаяр Батсуурь
Төрсөн он сар өдөр: 1992.04.12
Өндөр: 184см
Жин: 70кг
Байрлал: Хаалгач
Тоглож байгаа баг: Дорнод
Хэдэн оноос шигшээ багт дуудагдсан: 2013 он
Амжилт: 2011, 2013 оны Үндэсний цом тэмцээний шилдэг хаалгач
2013 оны Үндэсний Лиг тэмцээний аварга
Эх сурвалж: http://www.the-mff.mn