Хөвсгөл далайн мөсөн бүрхүүл дээгүүр явахад “Цагаан хил", “Хар хил” гэсэн үгс сонсогдох нь элбэг. “Цагаан хил” гэдэг нь хоорондоо мөргөлдөн өндийсөн мөсөн эргүүд байдаг бол “Хар хил” гэдэг нь хагарлын улмаас хоорондоо ус мэлтэлзүүлэн салсан мөсөн эргүүд юм. Өөрөөр хэлбэл, далай үргэлж амьсгалж байдаг. Тэрхүү амьсгаагаа хөлдөөгүй цагтаа давалгаагаараа авч байдаг бол өвлийн цагт мөсөн доогуураа амьсгалж амьсгаагаа их хүчээр дээш гаргах үед “Цагаан хил”, “Хар хил” үүсдэг байна.
Монгол орны хойморт орших Хөвсгөл далай өвөл хаврын заагт байгалийн содон тогтоцоороо гайхуулдаг бол Баруун хязгаарт орших Алтай таван богд сар шинийн өглөөний наранд зулайгаа гялтгануулан гайхуулж харагддаг.
Эх сурвалж: www.polit.mn