Монголчуудын “Эверестийн баяр”

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Монголчуудын “Эверестийн баяр”

Өнөөдөр монгол хүн анх удаа дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд авирсан түүхэн өдөр. Монгол хүн сансарт ниссэнтэй, Өмнөд туйлд анхны монгол хүн хүрсэнтэй, монгол хүн олимпийн аварга болсонтой дүйцэх энэ авиралтын баатар, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 2005 оны тавдугаар сарын 30-ны энэ өдөр Эверестийн оргилд эх орныхоо албан соёмбот далбааг мандуулж байсан юм.

Эверестийг эзлэхээр зориглосон Монголын уулчдын "Mongolian First Everest Expedetion" багт Г.Өсөхбаяр, Д.Баярням, Р.Тулга нар багтдаг.

Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 2005 онд Балбын талаас Эверестийн оргилд очсон бол 2006 онд хоёр дахиа буюу Түвдийн талаас авиралт хийн, дэлхийн ноён оргилыг эзэлсэн юм. Уулчин Г.Өсөхбаярын хувьд энэхүү түүхэн авиралтаас хойш тив тивийн ноён оргилыг эзлэхээр цуврал авиралтуудаа эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар Хойд Америкийн ноён оргил МакКинли, Африк тивийн ноён оргил Килиманжаро, Европ тивийн ноён оргил Элбрус, Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуад амжилттай авираад байна.

Монгол хүн “Seven Summit”-ыг эзлэх түүхэн авиралтуудад нь амжилт хүсье.

Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын www.news.mn сайтад 2009 оны 10 сарын 28-нд өгч байсан ярилцлагыг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж