Хууль бус тээвэрлэгчид "Цагаан сар"-аар үнэ нэмэгдүүлж үйлчилжээ
Сар шинийн өдрүүдээр хот хоорондын микро болон, жижиг тэрэгний үнэ тариф нэмэгдсэн талаар иргэдээс гомдол ирсэн байна. Харин Тээвэр авто замын газраас баярын өдрүүдээр хариуцлагатай жижүүр ажиллуулсаны үр дүнд гэрээт аж ахуй нэгжүүдээс үнэ нэмэгдүүлсэн зөрчил гаргаагүй гэдгийг мэдээллэсэн юм. Баярын өдрүүдээр хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд 40 том оврын автобус, 21 бага оврын автобус, 30 суудлын авто машин иргэдэд үйлчилж 2114 зорчигч тээвэрлэжээ.
Иргэд олон нийтээс батлагдсан тарифаас илүү үнээр буюу 35-40 мянган төгрөгөөр зорчсон гомдол саналаа баримттайгаар тээвэр авто замын газарт мэдэгдэх боломжтойн дээр иргэдийн гомдлыг ТАЗГ-ын 7035-8962, 7035-2070 утсаар хүлээн авдаг байна. Хууль бусаар тээвэрлэлт хийж иргэдэд хохирол учруулсан зөрчил гаргагчийг авто тээврийн тухай хуулийн дагуу торгууль ноогдуулах, эрхийг нь хасах хүртэл арга хэмжээг авч ажиллана гэдгийг хэллээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгуулийн арга хэмжээ авдаг байна.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn