Дэлхийн брэндийн чанарын шалгаруулалт Монде селекшн

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Дэлхийн брэндийн чанарын шалгаруулалт Монде селекшн

Европын холбооны орнуудад жил бүр ээлжлэн зохион байгуулагддаг Дэлхийн улс орнуудын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн чанар, нэр хүндийн томоохон шалгуурын нэг бол Монде Селекшн Чанар шалгаруулалтын Институт юм.

Монде Селекшныг 1961 онд ноён Жозеф Версет, ноён Жүлес Рене Колла нар үүсгэн байгуулсан бөгөөд ямар ч үйдвэрлэгч, худалдагч нараас хараат бус байдлаар мэргэжлийн экспертүүдээр үнэлэгдсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд таниулах, олон улсын түвшинд гаргах зорилготой юм.

Хагас зуун жилийн түүхтэй энэхүү шалгаруултад дэлхийн шилдэг брэндүүд оролцон өрсөлдөж, тэдгээрээс чанар, сав баглаа боодол, экологийн цэвэр бүтээгдэхүүн зэрэг үзүүлэлтүүдээр шалгаруулан Grand Gold /шижир алт/, алт, мөнгө, хүрэл медаль олгодог.

Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон Монде Селекшн-2011 олон улсын чанарын шалгаруулалтын наадамд манай улсын шилдэг гэсэн үйлдвэрлэгчид амжилттай оролцоод ирсэн байна. Энэхүү наадмын  хамгийн дээд шагнал болох Гранд Голд /Шижир алт/ шагналыг Үндэсний шилдэг үйлдвэрлэгч UFC групп “Морьтой Чингис” бүтээгдэхүүнээрээ хүртлээ.

Joseph Bessemans: 

Шүүгчдийн зөвлөлийн дарга

-UFC группын хамт олонд энэ жил 2 дахь удаагаа Grand Gold /шижир алт/ шагнал хүртсэнд баяр хүргэе. Өнгөрсөн онд Морьтой Чингис брэнд Монгол улсаас анх удаа наадмын тэргүүн дээд шагнал болох Grand Gold шагналыг авч байсныг тодхон санаж байна. Энэ онд мөн дахин авч чадсан нь уг бүтээгдэхүүний чанар надад өндөр сэтгэгдэл төрүүлж байна. Энэхүү шалгаруулалтад  бүтээгдэхүүнийг шалгаруулахын тулд мэргэжлийн амтлагчид, шинжээчдээс бүрдсэн зөвлөл  хэнээс ч хараат бусаар ажилладаг гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Дан ганц амтлахаас гадна тухайн бүтээгдэхүүнийг лабораторийн үзүүлэлтээр болон шинжлэх ухаан технологийн ололтуудыг ашиглан бүтэц найрлага зэргийг нарийн шинжилсэний эцэст бүтээгдэхүүний үнэлгээг өгдөг. Маш  олон төрлийн, дэлхий дахинаа танил брэндүүд  өрсөлдсөн бөгөөд Гранд Голд /шижир алт/ шагналыг Морьтой Чингис бүтээгдэхүүн 2 удаа хүртсэн нь өөрийн нэр хүнд болон чанараа дахин баталгаажуулж чадлаа. Та бүхэнд дахин  баяр хүргэе!

UFC Группын бүтээгдэхүүн зөвхөн дотооддоо төдийгүй дэлхийд өндрөөр үнэлэгдэж, дэлхийн брэнд гэдгээ дахин баталж байна. Дэлхий дахинаа  нэр хүндтэй энэхүү чанарын шалгаруулалтаас Гранд Голд /шижир алт/ шагнал хүртсэн UFC группын хамт олонд уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж