Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хоёр тоглолт явагдаж өнгөрсөн билээ. Английн Премьер лигийн өнгөрсөн улирлын аварга "Манчестер Сити" талбайдаа "Барселона" клубыг хүлээн авч тоглон, 2-1 ялагдал хүлээсэн бөгөөд багийн ерөнхий дасгалжуулагч Мануэль Пеллегрини Каталонийн багийн эсрэг тааруу тоглолт үзүүлдэг цувралаа үргэлжлүүлсэн юм.
Тэрбээр "Барса"-ийн эсрэг сүүлийн 15 тоглолтоосоо ганц ч хожил байгуулж чадаагүй гашуун туршлагатай нэгэн. Түүний удирдсан багууд "Барса"-тай хоёр удаа тэнцэж, 13 удаа ялагдал хүлээж байсан юм байна.
Эх сурвалж: www.mminfo.mn