Голомт банкны бяцхан харилцагчид мод тарилаа

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Голомт банкны бяцхан харилцагчид мод тарилаа

Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч Голомт банкны бяцхан харилцагчид өнгөрөгч амралтын өдөр “Ногоон дэлхий надаас эхтэй” уриан дор Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд Голомт банкны ах эгч нартайгаа хамтран 500 ширхэг гүйлс мод тарилаа.

Ногоон дэлхий надаас эхтэй… Энэ бол Голомт банкны салбар нэгжүүд болон харилцагчдынхаа дунд хэрэгжүүлж буй  байгаль орчноо хайрлан хамгаалахад хүн бүрийг уриалсан аян бөгөөд энэ удаад тус банкныхан Алтантүлхүүр хүүхдийн хадгаламж эзэмшигчдийнхээ төлөөл болсон 100 гаруй бяцхан харилцагчдыгаа мод тарих гэгээн үйлсэд уриалсан нь энэ юм.

Өдөрлөгийн үеэр тус банкны бяцхан харилцагчид баг болж, монгол сакура буюу гүйлс мод 500 ширхэгийг хөрсөнд суулгаж, мод тарих арга аргачлал болон ашиг тусын талаар мэдлэг мэдээлэлтэй болж, дуртай тоглоомон дээрээ тоглож, бэлэгтэй баяр хөөртэй гэрийн зүг буцлаа.

Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн хадгаламж нь үр хүүхдийнхээ ирээдүйг баталгаажуулах боломжийг эцэг эхчүүдэд олгодог сарын 1,25 хувийн хүүтэй өгөөж өндөр  хадгаламж бөгөөд хүүгийн орлогын 0,05 хувь нь тусламж дэмжлэг хэрэгтэй Монголын мянган мянган үрсийн сайн сайхны төлөө зориулагддагаараа бусад хүүхдийн хадгаламжаас ялгардаг юм.

Ийнхүү Алтантүлхүүр хадгаламжаар ирээдүй нь баталгаажсан Монгол Улсын 100 гаруй иргэн, ногоон дэлхий надаас эхтэй аянд нэгдэж, хожим хойно дурсан ярих хөгжил хөөр дүүрэн нэгэн өдрийг өнгөрөөлөө.

Дашрамд дурьдахад 6-р сарын 10-ныг хүртэл Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн хадгаламж  бэлэгтэй урамшуулалтай байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж